НҮБ дэлхийн засаглалыг дорвитой ахиулахыг дэмжиж байна
2023-02-14 16:00:02
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Дай Бин энэ сарын 13-ны өдөр "Бидний хамтын хөтөлбөр" хэмээх тайлангийн хэрэгжилтийн талаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн албан бус мэдээлэл хийх хурал дээр үг хэлэхдээ, "НҮБ дэлхийн засаглалыг дорвитой ахиулахыг Хятад улс дэмжиж, өнөөгийн болон ирээдүйн сорилтыг даван туулахад НҮБ илүү их үүрэг гүйцэтгэхийг дэмжиж байна" гэжээ.

Дай Бин хэлэхдээ, "Бидний хамтын хөтөлбөр"-ийн дараагийн ажил нь 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд түлхэц болох ёстой. Хамтын хөтөлбөрийн дараагийн ажил нь энэ есдүгээр сард болох НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудын дээд хэмжээний уулзалтад анхаарлаа хандуулж, ахиц дэвшил гаргах тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж, хөгжлийн хөтөлбөрт олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарал болон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, тогтвортой хөгжлийн зорилтуудын дээд хэмжээний уулзалтыг нааштай үр дүнд хүрэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна гэжээ.