Япон улс зэвсгийн том агуулахууд байрлуулахаар төлөвлөж байна
2023-02-15 09:53:59
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ сарын 15-ны өдрийн "Ёмиүри Шимбун" сонины мэдээлснээр, Японы Батлан хамгаалах яам 2023 онд сумны агуулах байрлуулах төлөвлөгөөг боловсруулжээ. Тэд Ойта муж болон Аомори муж зэрэг Өөрийгөө хамгаалах хүчний объектуудад зэвсгийн 10 том агуулах байрлуулна гэж холбогдох эх сурвалж мэдээлсэн байна. Эдгээрийн дотор Ойта мужийн Оита хотын хуурай замын өөрийгөө хамгаалах хүчин болон Аомори мужийн Люцу хотын тэнгисийн өөрийгөө хамгаалах хүчин зэвсгийн 4 том агуулах нэмж байрлуулах юм. Үүний зэрэгцээ, Японы Батлан хамгаалах яам бас Хуурай замын өөрийгөө хамгаалах бусад хүчин болон Тэнгисийн өөрийгөө хамгаалах хүчинд сумны 6 агуулахыг шинээр барьж өгөх асуудлыг судалж байна.