Ачааны машины хөдөлгөөн өмнөх сарынхаас өсөв
2023-02-15 14:56:20
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёрдугаар сарын 14-нд Хятадын төмөр замын ачаа тээвэр өндөр түвшинд хэвээр үргэлжилж, 10 сая 803 мянган тонн ачаа бараа тээвэрлэсэн нь өмнөх сарынхаас 0,21 хувиар өссөн байна. Улсын хэмжээнд хурдны замаар 6,976,800 ачааны машин зорчсон нь мөн өмнөх сарынхаас 9,39 хувиар өссөн байна.

Хяналтанд хамрагдсан боомтын ачаа тээвэр 32.445 сая тонн болж, өмнөх сарынхаас 2.2 хувиар нэмэгдсэн бол чингэлэг тээвэрлэлтийн хэмжээ 726.000 TEU болж, өмнөх сараас 7.6 хувиар өссөн байна. Иргэний агаарын тээвэр 13477 удаагийн нислэг үйлдсэн нь өмнөх сараас 2.0 хувиар буурчээ. Буухиа шуудангийн хүргэлтийн хэмжээ 361 сая ширхэг болж, өмнөх сарынхаас 3.0 хувиар буурсан ч буухиа шуудангийн хүлээн авсан хэмжээ 370 сая ширхэг болж, өмнөх сараас 1.4 хувиар өссөн байна.