231 сая ам долларын санхүүжилт олгоно
2023-02-15 09:45:13
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден зэвсгийн хүчирхийллийг бууруулж, иргэдийн амь насыг хамгаалахад зориулж, Хуульзүйн яаманд 231 сая ам долларын санхүүжилт олгоно хэмээн хоёрдугаар сарын 14-нд мэдэгджээ.

Байден хэлэхдээ, "Энэ мөнгийг галт зэвсгийн аюулгүй байдлын хөтөлбөр, сэтгэлзүйн эрүүл мэнд, эмийн хамааралтай иргэд болон цэргээс халагдсан дайчдыг эмчлэх зэрэг хямралаас урьдчилан сэргийлэх хөтөлбөрүүдэд зарцуулах болно” гэжээ.

АНУ-ын "Gun Violence File" цахим хуудасны мэдээллээс үзвэл, энэ оны нэгдүгээр сард л гэхэд АНУ-д нийт 52 удаагийн галт зэвсгийн хэрэг гарсны тохиолдол бүрт 4-өөс доошгүй хүн амиа алдаж, шархаджээ. Энэ нь тус улсад сүүлийн таван жилд хүн рүү гал нээсэн хэрэг хамгийн их бүртгэгдсэн сар байлаа. Мөн сард АНУ-д галт зэвсэгтэй холбоотой ослоор 3600 гаруй хүн амиа алдаж, 2700 гаруй хүн буудуулсны улмаас шархаджээ.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Pew төвийн судалгаагаар, америкчуудын 76 хувь нь АНУ-д тулгараад байгаа "маш ноцтой буюу харьцангуй ноцтой асуудал" нь галт зэвсгийн хэрэг болсон гэж үзэж байгаа бол, ихэнх америкчууд буу худалдан авах үндсэн шалгуурыг өндөрсгөхөөс гадна аюултай хүнд зэвсэг зарахыг хориглох тухай хуультай болохыг дэмжсэн байна.