Чинь Ган Амир Абдоллахиян нар хэлэлцээ хийв
2023-02-15 09:33:51
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёрдугаар сарын 14-нд Хятадын ГХЯ-ны сайд Чинь Ган Бээжинд Ираны Гадаад харилцааны сайд Хоссейн Амир Абдоллахиянтай хэлэлцээ хийлээ.

Чинь Ган хэлэхдээ: Ирантай ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, хүмүүнлэгийн солилцоогоо нягтруулж, хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон шинэ нийтлэг ойлголтыг бодитоор хэрэгжүүлж, Хятад Ираны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд тасралтгүй шинэ ахиц гаргахад Хятадын тал бэлэн байна гэв. Тэрээр мөн, хоёр тал бие биенийхээ амин чухал ашиг сонирхолтой холбоотой асуудал дээр цаашид ч харилцан дэмжиж, олон улс, бүс нутгийн үйл хэрэг дэх зохицуулалт ба хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, бүс нутгийн өнийн амгалан тайвныг ахиулахад хамтдаа хичээн чармайлж, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээ хийгээд олон улсын дэглэмийг хамгаалж, хөгжиж буй орнуудын хамтын ашиг тус, олон улсын шударга ёсыг хамгаалах ёстой гэж онцоллоо.

Ираны цөмийн асуудлын талаар Хоссейн Амир Абдоллахиян бүх талын гэрээг сэргээн хэрэгжүүлэх тухай хэлэлцээний сүүлийн үеийн ахиц байдлыг танилцуулж, Хятадын тал бүтээлч үүрэг гүйцэтгэж буйг сайшаав.

Чинь Ган хэлэхдээ, Ираны тал зүй зохистой, хууль ёсны эрх ашгаа хамгаалахыг Хятадын тал дэмжиж байгаа бөгөөд Ираны цөмийн асуудал дипломат арга замаар зохицуулагдах үйл явцыг үргэлжлүүлэн урагш ахиулах болно. Үүний тулд эерэг хүчин чармайлт гаргахыг бусад холбогдох талуудад ч уриалж байна гэв.