Украинд байлдааны нисэх онгоц олгох асуудлаар санал нэгдсэнгүй
2023-02-15 09:51:36
Share
Share this with Close
youtube WeChat

НАТО-гийн батлан хамгаалахын сайд нарын хурал энэ сарын 14-нд Брюссельд хуралджээ. НАТО-гийн нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Украинд зэр зэвсэг хангахаа түргэтгэхийн зэрэгцээ НАТО-гийн сум дарийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийг хурлын үеэр дахинтаа уриалсан байна. Гэвч Украинд байлдааны нисэх онгоц хангах асуудалд НАТО дотооддоо санал нэгдэж чадсангүй. “Энэ асуудлаар ярилцаж байгаа. Гэхдээ энэ нь одоогийн авч хэлэлцэх асуудлын гол нь  биш” гэж Йенс Столтенберг хэлжээ. Мөн өдрийн хуралд оролцсон АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин, "одоогоор байлдааны нисэх онгоц хангахтай холбоо бүхий мэдээлэл байхгүй" гэжээ.

Гал дээр үргэлжлүүлэн тос нэмж буй НАТО-гийн үйлдэл нь Орос Украины мөргөлдөөнийг намжаахад нэмэргүй бөгөөд Европын орнууд зөрчил мөргөлдөөнд шууд татагдан орох эрсдэлийг улам ихэсгэлээ гэж Европын зарим хүмүүс үзэж байна.

 

\Уртнасан\