Хятад улс үндэсний бүрэн эрх, хууль ёсны эрх ашгаа тууштай хамгаална
2023-02-15 19:40:49
Share
Share this with Close
youtube WeChat

2-р сарын 15-нд хуралдуулсан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурал дээр хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хэлэхдээ, “Хятадын иргэний нисэгчгүй агаарын бөмбөлөг Америкийн харьяа агаарт эндүүрэн орсон явдал нь давагдашгүй хүчин зүйлээс үүдэлтэй юм. Энэ тухай Хятад улс Америкийн талд маш тодорхой тайлбар өгсөн боловч Америк харин хэт их хариу тусгал гаргаж, нөхцөл байдлыг хурцатгасан бөгөөд энэ хэргийг ашиглан Хятадын компани, байгууллагуудад хууль бусаар хориг тавьсан юм. Америкийн энэхүү үйлдлийг бид эсэргүүцэж байгаа.  Хятадын бүрэн эрх, аюулгүй байдалд хохирол учруулсан Америкийн холбогдох байгууллага нэгжийн эсрэг бид хуулийн дагуу хариу арга хэмжээ авч, үндэсний бүрэн эрх, хууль ёсны эрх ашгаа тууштай хамгаалах болно”гэжээ.