“Ядуурлаас гарсан хөдөлмөрлөх хүчний ажил эрхлэлтийн байдал тогтвортой байна. 2022 онд их хотуудад очиж ажилласан ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн цар хүрээ 32 сая 779 мянгад хүрсэн нь 2021 оны эцсээс 1 сая 329 мянгаар нэмэгдсэн бол, 2 сая 587 мянган хүнийг ажлаар хангасан нь жилийн зорилтоо давуулан биелүүлсэн үзүүлэлт юм" гэж Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албанаас өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хуралд мэдээлжээ. Талуудын хамтын хүчин чармайлтаар, 2022 онд ядуурлаас ангижруулах ажлын үр дүн эрчимжиж, үндэс суурь нь улам бат бөх болж, үр дүн нь ч тогтвортой байна. Энэ нь ядуурал руугаа буцаагүй, хөдөлмөрлөх хүчний ажил эрхлэлт тогтворжиж, ядуурлаас ангижирсан бүс нутаг, иргэдийн орлого хурдтай өссөнтэй холбоотой юм.
Төв хорооны Хөдөө аж ахуйн ажил хариуцсан газрын орлогч дарга, Хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх үндэсний газрын дарга Лю Хуаньшинь хэлэхдээ, “Хятад улсын ядуурлаас сэргийлэхэд хяналт тавьж, тусламж үзүүлэх механизм үр дүнтэй үүрэг гүйцэтгэсэн. Товлоод байсан цаг хугацааг 15 хүрэхгүй хоног болгон богиносгож, эрт илрүүлж, эрт сэргийлж, эрт тусалсан зэрэг "гурван баталгааг" хэрэгжүүлж, ундны усны аюулгүй байдал, үндсэн баталгааны түвшинг үргэлжлүүлэн нэгтгэн сайжруулж чадсан байна. 2022 онд ядуурлаас ангижирсан бүс нутгийн иргэдийн нэг хүнд ногдох орлого 15 мянга 111 юаньд хүрч, 7.5 хувиар нэмэгдсэн нь улсын хэмжээнд тариачдын нэг хүнд ногдох орлогын өсөлтөөс 1.2 нэгжээр илүү байна. Мөн ядуурлаас ангижирсан иргэдийн нэг хүнд ногдох цэвэр орлого 14 мянга 342 юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 14.3 хувиар нэмэгдэж, улсын хэмжээнд тариачдын нэг хүнд ногдох орлогын өсөлтөөс 8 нэгжээр илүү байна.