Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчдийн асуултад хариулжээ
2023-02-16 19:21:16
Share
Share this with Close
youtube WeChat

 

2-р сарын 16-нд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлйин бага хурлаар хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь гадаад, дотоодын сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулжээ. 

1. Америкийн конгрессийн хуулийн төслийг эсэргүүцэв 

Америкийн Конгресс “Хятад улс Америкийн харьяа агаарт агаарын бөмбөлөг нисгэсэн тухай тогтоол” баталсанд холбогдуулж Ван Вэньбинь хэлэхдээ, энэ бол бодит үнэнийг үл харгалзсн улс төрийн явуулга, санаатай хөөрөгдөл юм. Үүнд Хятадын тал ихээхэн дургүйцэж, эсэргүүцэж байна. Америкийн Конгресс бодит үнэнийг хүндэтгэж, олон улсын хуулийн үзэл баримтлал болон олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг мөрдөж, Хятад улсыг зориуд харлуулахаа болихыг бид шаардаж байна гэв. 

2. Дур зоригоороо ганц талын хориг тавихаа болихыг шаардав 

"2-р сарын 14-нд НҮБ-ын Хүний эрхийн албаны веб сайтад НҮБ-ын шинжээчийн мэдэгдлийг нийтэлжээ. Уг мэдэгдэлд, Америкийн ганц талын хориг арга хэмжээнээс болж Ираны талассеми өвчтэй хүмүүс импортоор эм бэлдмэл авах боломжгүй болж, улмаар өвчин нь хүндэрч, амиа насаа алдсан тохиолдол ч гарсаар байна. Олон улсын эрх зүйн үүднээс авч үзвэл Ираны эсрэг Америкийн ганц талын хориг арга хэмжээ хууль ёсонд нийцэх эсэх нь эргэлзээтэй байна гэжээ. Хятад улс энэ талаар ямар байр суурьтай байна" гэсэн сэтгүүлчийн асуултад Ван Вэньбинь хариулахдаа, урт хугацааны турш Америк олон улсын эрх зүйн үндэслэлгүйгээр, мөн Аюулгүйн зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр Ираныг багтаасан олон оронд хууль бус ганц талын хориг арга хэмжээ авсан нь бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон, бусад орны хүний эрхийг уландаа гишгэсэн үйлдэл юм гэжээ. 

3. Цар тахлын гарал үүслийг шинжлэх ухаанчаар тогтоохыг Хятад улс дэмжинэ  

Ван Вэньбинь, цар тахлын гарал үүслийг тогтоох гэгчээр шалтаг болгож худал мэдээлэл цацан, Хятад улсыг харлуулахыг бид эрс эсэргүүцнэ. Энэ нь цар тахлын эсрэг олон улсын хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлөх тул олон улсын хамтын нийгэмлэг эсэргүүцэх ёстой. Хятад улс шинжлэх ухаанчаар цар тахлын гарал үүслийг тогтоохыг дэмжсээр ирсэн бөгөөд уг асуудлаар нээлттэй, ил тод, хариуцлагатай байр сууриас ДЭМБ-тай харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлсээр байх болно гэжээ. 

4. Хятад улс нь НАТО-ийн таамагласан системийн чанартай сорилт биш 

НАТО-ийн нарийн бичгийн дарга Столтенберг өчигдөр НАТО-гийн Батлан хамгаалахын сайд нарын хурлын дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр “гишүүн орнуудын батлан хамгаалахын сайд нар НАТО-гийн батлан хамгаалахын төлөвлөлтийн шинэ удирдамжаар нийтлэг ойлголтод хүрлээ. Шинэ удирдамж нь Хятад улсын учруулж буй сорилтуудыг хэрхэн зохицуулах тухай агуулгыг хамарсан” гэсэн байна. Энэ тухай Хятад улс ямар байр суурьтай байна гэсэн сэтгүүлчийн асуултад Ван Вэньбинь хариулахдаа: 

НАТО-гийн батлан хамгаалахын төлөвлөлтийн шинэ удирдамж гэгдэх баримт бичиг нь бодит үнэнийг үл тоомсорлож, хар цагааныг хутгаж, Хятадаас үүдэлтэй системийн чанартай сорилт гэх буруу байр суурь баримталж, Хятадын гадаад бодлогыг гутаан доромжилж, хариуцлагагүй мэдэгдэл хийж байгааг бид нэг бус удаа онцолж байсан юм. Хятадын армийн хэвийн хөгжил, үндэсний батлан хамгаалах бодлогын тухай дур зоригоороо ярьж хэлэн, сөргөлдөөнийг хөөрөгдөж байгаа нь тэр чигээрээ хүйтэн дайны үеийн сэтгэхүй, өрөөсгөл үзэл юм. Үүнд Хятад улс эрс эсэргүүцэж байна. Хятад улс дэлхийн энх тайвныг бүтээн байгуулагч, дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулагч, олон улсын дэг журмыг хамгаалагч байсаар ирсэн, байсаар л байх болно.  Хятад бол НАТО-гийн төсөөлж буй системийн чанартай  сорилт биш, харин ч дэлхийн энх тайван хөгжилд үүрэг гүйцэтгэгч, боломж хангагч юм. НАТО өөрийгөө бүс нутгийн хамгаалалтын байгууллага гэж тунхагладаг ч байнга тухайн бүс нутгаас давж хаа сайгүй мөргөлдөөн үүсгэж, хурцадмал байдлыг бий болгосоор байна. Хүйтэн дайны үеийн сэтгэхүй, фракц хуваагдан сөргөлдөх зэрэг хоцрогдсон үзэл баримтлалаа орхиж, Европ, Ази Номхон далайн бүс нутгийг үймүүлэхийн тулд зохиомол дайснуудыг бий болгохоо больж , Европ болон дэлхийн энх тайван, тогтвортой байдлын төлөө сайн зүйл илүү хийхийг бид НАТО-д уриалж байна гэжээ. 

5. Хятад, Оросын харилцаа эрүүл, тогтвортой хөгжиж байна  

Хятад-Оросын харилцааны талаар ОХУ-ын Гадаад хэргийн сайдын хэлсэн үгтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь "ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын Хятад-Оросын харилцааны талаар нааштай үнэлгээг Хятад тал сайшаан дэмжиж байна. Хоёр орны төрийн тэргүүний стратегийн удирдлага дор Хятад-Оросын харилцаа эрүүл, тогтвортой хөгжиж байгаа бөгөөд хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл эрчимжиж, стратегийн хамтын ажиллагаа үр дүнд хүрч, олон салбарын хамтын ажиллагаанд ахиц дэвшил гарсаар байна. Мөн дэлхийн олон туйлшрал, олон улсын харилцааг ардчилалтай болгохын тулд хоёр орон хамтран ажиллаж байгаа бөгөөд хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахад түлхэц өгч байна. Оросын талтай хамтдаа шинэ эриний Хятад-Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.