Аж үйлдвэр, хөрөнгө оруулалтын форум эхэллээ
2023-02-16 14:41:19
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр /2 сарын 16/ Шаньдүн мужийн Чиндао хотноо "Хятад + Төв Азийн таван орон"-ны аж үйлдвэр, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны форум эхэллээ. Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо, Шаньдүн мужийн ардын захиргааны хамтран зохион байгуулж буй энэ форум "Харилцан ашигтай, хамтдаа амжилтад хүрсэн, бүс нутгийн эдийн засгийн өндөр чансаатай хөгжлийг хамтдаа бий болъё" уриан дор зохиогдож байгаа юм. Мөн өдөр Хятад улсын дарга Ши Жиньпин уг форумд баяр хүргэж захидал илгээв.

Ши Жиньпин захидалдаа, “Хятад улс Төв Азийн 5 оронтой дипломат харилцаа тогтоосон 30 гаруй жилийн хугацаанд, стратегийн түншлэл тогтоож, сайн хөршийн найрамдалт, харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ зам нээж, олон улсын харилцааны шинэлэг загварыг бий болгосон.

Хятад улс Төв Азийн таван оронтой аж үйлдвэр, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, аж үйлдвэрийн сүлжээ, ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээний тогтвортой байдлыг хадгалж, бүс нутгийн орнуудын аж үйлдвэрийн хөгжлийн түвшин, дэлхийн эдийн засаг дахь оролцоог дээшлүүлж, хамтын хөгжлийг дэмжсээр ирлээ.

Манай улс эдгээр оронтой зах зээл, иж бүрэн аж үйлдвэрийн систем, дэвшилтэт технологио хуваалцаж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, харилцан ашигтайгнаар хамтдаа амжилтад хүрсэн. Цаашид бүс нутгийн эдийн засгийн өндөр чансаатай хөгжлийг дэмжиж, илүү эрч хүчтэй Хятад-Төв Азийн хувь заяаны нэгдмэл цогц байгуулахад Хятад улс бэлэн байна” гэж тэмдэглэжээ.