Үндэсний эрдэнэс эх орондоо эргэж ирэв
2023-02-16 15:33:38
Share
Share this with Close
youtube WeChat

Соёлын дурсгалт өв бол үндэстний ген, өв уламжлалыг тээж байдаг нөхөн сэргээгдэхгүй, юугаар ч орлуулж болшгүй Хятадын соёл иргэншлийн гайхалтай баялаг, үнэт эрдэнэс юм. Тийм ч учраас ХКН-ын төв хороо, Ши Жиньпин дарга үүнд онцгой анхаарч алдагдсан соёлын дурсгалуудыг олж, буцааж авчрах ажлыг чухалчилж байна. Хятадын Коммунист Намын 18 дугаар их хурлаас хойш Хятад улс дэлхийн 24 оронтой хоёр талын гэрээ хэлэлцээр тохиролцож, хамтран ажилласнаар, эдүгээ 1800 гаруй соёлын дурсгалыг эх орондоо авчираад байна. \Урьхан\