И Ү-гийн жижиглэнгийн бөөний худалдаачид завгүй болжээ
2023-02-16 17:03:36
Share
Share this with Close
youtube WeChat

Лу Чинрүн бол Хятадын зүүн хэсгийн Жэжянь мужийн И Ү-гийн олон улсын бизнес худалдааны хотхон дахь нэгэн тоглоомын лангууны эзэн юм. Энэ өдрүүдэд тэрбээр бараагаа цэгцлэн, шинэ бараагаа тавиур дээрээ өрж, борлуулалтын тооцоогоо хөтлөн тун ч завгүй байлаа. Дотоод гадаадын худалдан авагчдаас ирсэн захиалгыг үйлдвэрлэх системд бүртгэн оруулах шаардлагатай, үйлдвэрийн шугамд нь ажиллах хүч дутагдаж байгаа тул бас шинээр ажилд авсан хүмүүсийнхээ асуудлыг зохицуулах ёстой.

Хятадын хаврын баярын амралтын дараа тус улсын жижиглэнгийн бөөний худалдааны дэлхийн хамгийн том төв хэмээгдсэн И Ү-гийн олон улсын арилжааны хотхон хоёрдугаар сарын 2-ноос дахин үүдээ нээж бизнес худалдаа нь ид нэмэгдэж, дэлхийн олон газраас тэднийг зоригсод эргээд олширчээ.

Гурван жилийн цар тахлын ард “Дэлхийн супер маркет” хэмээгдсэн энэ хотхоны урьдын хөл хөдөлгөөн эргэн иржээ.

Хаврын баярын амралтаар Лу Чинрүн зүгээр суугаагүй. Баярын дараа шинэ бүтээгдэхүүнээ худалдаанд гаргахын тулд тэрбээр хаски нохой, баавгайн дүртэй шинэ загварын чихмэл тоглоом бүтээсний зэрэгцээ вичатаар харилцан, үйлчлүүлэгчдээсээ захиалга нь авчээ. Баавгайн чихмэл тоглоомын загвар нь 30 сая юанийн захиалга авсан тул үйлдвэр нь цаг нартай уралдан ажиллаж эхлэв.

Лу Чинрүний захиалга нь тав, зургадугаар сар хүртэл бөөгнөрч, энэ онд борлуулалт нь өмнөх хоёр жилийнхээс 30 хувь нэмэгдэх төлөвтэй байна. Үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээг хангахын тулд Лу Чинрүн шинийг санаачлан бүтээгдэхүүний төрлөө нэмэгдүүлэхийн хамт үйлдвэрлэлийн шугамаа ч өргөтгөж, чадавхаа дээшлүүлсээр байна.



\Уртнасан\