"Локхид Мартин" корпораци зэрэг аж ахуйн нэгжид хориг тавина
2023-02-16 19:12:10
Share
Share this with Close
youtube WeChat

Үндэсний бүрэн эрх, аюулгүй байдал болон хөгжлийн эрх ашгийг хамгаалахын төлөө "БНХАУ-ын Гадаад худалдааны тухай хууль", "БНХАУ-ын Үндэсний аюулгүй байдлын тухай хууль" зэрэг холбогдох хуулийн тогтоомжийн дагуу Тайваньд цэргийн зэр зэвсэг нийлүүлсэн "Хокхид Мартин" корпораци, "Рэйтеон" пуужин болон сэргийлэлт хамгаалалтын компанийг найдваргүй аж ахуйн нэгжийн жагсаалтад хамруулж байгаагаа Хятадын Худалдааны яам хоёрдугаар сарын 16-нд мэдэгджээ. 

Ингэснээр дээрх аж ахуйн нэгжүүд Хятад улстай холбоотой импорт, экспортын ажиллагаанд оролцох, Хятадын хилд шинээр нэмж хөрөнгө оруулалт хийх, аж ахуйн нэгжийн өндөр албан тушаалтнууд нь Хятадын хилээр нэвтрэх зэргийг бүрэн хориглох болно.