Оросын иргэдийн 76 хувь нь В.Путинд итгэл хүлээлгэж байна
2023-02-17 19:04:39
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар хоёрдугаар сарын 17-нд, Оросын олон нийтийн санаа бодлыг судлах төвөөс гаргасан хамгийн сүүлийн үеийн санал асуулгын дүнгээс үзвэл, Оросын ард түмний 76% нь ерөнхийлөгч Владимир Путинд итгэл хүлээлгэж байгаагаа мэдэгдсэн бөгөөд 79% нь ерөнхийлөгчийн ажлын гүйцэтгэлийг сайшаажээ.

Энэхүү санал асуулгыг 2023 оны 2-р сарын 10-наас 12-ны хооронд Оросын холбооны 53 субъектийн 18-аас дээш насны 1500 иргэдийн дунд явуулсан тухай эх сурвалжид дурджээ.