Амьдрах таатай орчныг бүрдүүлнэ
2023-02-17 10:29:36
Share
Share this with Close
youtube WeChat

Сүүлийн жилүүдэд Хятадын Худалдааны яам ая тухтай амьдрах орчны бүтээн байгуулалтыг идэвхтэй дэмжиж, холбогдох байгууллагуудтай хамтран санал санаачилга, бүтээн байгуулалтын удирдамж боловсруулж, улсын хэмжээнд нийт 80 туршилтын бүсийг тодорхойлон, ажлыг эртхэн хэрэгжүүлж эхлэхийг үүрэгдсэн байна. Дараагийн шатанд Худалдааны яам холбогдох салбаруудтай хамтран 3 жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг туршилтын төслийн үндсэн дээр хэрэгжүүлж, ая тухтай амьдрах орчны бүтээн байгуулалтыг бүх талаар ахиулж, ард иргэдийн амьдралыг илүү үр өгөөжтэй болгохоор чармайж байгааг энэ сарын 16-ны өдөр Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Шү Жюэтин хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.

Шү Жюэтин хэлэхдээ, “Одоогийн байдлаар 80 туршилтын бүсэнд иргэдийн тав тухтай амьдралын нийт 1402 орчныг бүрдүүлсэн бол 280 мянган худалдааны цэгийг хамарсан 2766 орон сууцын хороолол, 32 сая гаруй оршин суугчдад үйлчилж байна. Туршилтын бүс дэх худалдааны цэгүүдийн хуваарилалт илүү тохиромжтой, барилга байгууламж илүү төвлөрсөн, зах зээлд оролцогчид илүү хүчтэй, үйлчилгээний хүчин чадал илүү өргөн хүрээтэй” гэжээ.