Хятадын аврагчид үүргээ дуусгаад буцав
2023-02-17 10:36:06
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадаас Туркт очиж олон улсын авран туслалцаа өрнүүлсэн аврах багийн 82 гишүүн хоёрдугаар сарын 16-ны орой Эйрчайна компанийн чартерийн нислэгээр эх орондоо эргэж ирэв. Хятадын Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн аврагчид ч мөн нислэгээр буцжээ.

Тухайн бүс нутгийн цагаар мөн өдрийн 12 цагт Хятадын аврах баг Хатаи цэнгэлдэх хүрээлэнд байрлаж байсан газраасаа явцгаажээ. Явахынхаа өмнө авах багийнхан хүнс, ундны ус, майхан зэрэг амьдралд хэрэгцээтэй эд материал, эмчилгээний бүх эд материалаа гамшгийн бүсэд үлдээж, гамшигт өртсөн хүмүүст өчүүхэн ч гэсэн сэтгэлийн дэмжлэг болгон өгчээ.

Хятадын аврах багийнхан энэ сарын 8-нд тухайн нутгийн гамшгийн бүсэд очсоноосоо хойш авран туслах үүрэг гүйцэтгэх хугацаандаа аврагчдаа давхардсан тоогоор нийт 21 удаа томилж,  87 барилга цогцолборт эрэн хайх, үнэлгээ хийх ажлыг гүйцэтгэж, 700 мянга гаруй  квадрат метр  талбайд хайгуул явуулж амьд үлдсэн нийт 6 хүнийг авран гаргаж, амь үрэгдсэн 11 хүний цогцсыг олсон байна.


\Уртнасан\