Боаогийн Азийн чуулга уулзалт болно
2023-02-17 10:46:25
Share
Share this with Close
youtube WeChat

"Тодорхой бус дэлхий ертөнц: эв нэгдэл, хамтын ажиллагаагаар сорилтуудыг даван туулж, нээлттэй, хүртээмжтэй хөгжлийг дэмжье" уриатай энэ оны Боаогийн Азийн чуулга уулзалт гуравдугаар сарын 28-31-ний өдрүүдэд Хайнань мужийн Боао хотод болно гэж Боаогийн Азийн чуулга уулзалтын албанаас мэдээллээ.

Энэ оны жил тутмын  хурал бүхэлдээ офлайн хэлбэрээр зохиогдоно. Тус чуулганаар улс төр, бизнес, эрдэм шинжилгээ, хэвлэл мэдээлэл зэрэг салбарыг хамарсан улс орны нийгмийн бүхий л давхаргын төлөөллийг урьж, "Хөгжил ба хүртээмж", "Засаглал ба аюулгүй байдал", "Бүс нутаг болон дэлхий дахин" , "Одоо ба ирээдүй" зэрэг дөрвөн үндсэн чиглэлээр тахлын дараах дэлхийн хөгжлийн төлөвлөгөөг хамтдаа хэлэлцэж, олон улсын эв нэгдэл, хамтын ажиллагааг дэмжих юм.