Галт тэрэг замаасаа гарсны жинхэнэ учир шалтгаан юу вэ?
2023-02-17 11:30:49
Share
Share this with Close
youtube WeChat

“Хэд хэдэн галт тэрэг нэгэн зэрэг замаасаа гарна гэж ховор тохиолдол, яг хаана нь доголдол гарсан бэ?” гэж Америкийн олон нийтийн цахим хуудсанд хүмүүс постолж байна. Саяхан Америкийн Охайо муж улсад химийн хорт бодис ачиж явсан галт тэрэг замаасаа гарсны улмаас тухайн нутгийн иргэдийг айдас, эргэлзээний бараан сүүдэрт оруулжээ. Харин хачирхалтай нь Америкийн Техас, Өмнөд Каролинад муж улсад мөн галт тэрэг замаасаа гарсан осол ар араасаа гарчээ.

АНУ-ын "Newsweek" цахим сайтын мэдээлснээр, зөвхөн энэ оны эхний хоёр сард гэхэд л Америкт арав гаруй удаагийн галт тэрэгний осол гарчээ. Хүмүүсийг цочирдуулам зүйл нь Америкт жилд дунджаар 1700 удаа галт тэрэг замаасаа гарч осолдож байна. Америкийн Зам тээврийн яамны гаргасан тоо баримтаас үзэхэд, жил бүр 4.5 сая тонн химийн хорт бодисыг төмөр замаар тээвэрлэж, өдөрт дунджаар 12 мянган вагон аюултай бодис тээвэрлэн хот сууринуудаар дайран өнгөрдөг юм байна. 

Охайо муж улсад гарсан энэ удаагийн галт тэрэгний осолд холбогдуулан Америкийн Зам тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөл 14-нд шалган байцаалтын  хамгийн сүүлийн үеийн дүнг нийтлэхдээ, галт тэрэг замаасаа гарсан нь дугуйны холхивчийн хэт халалтаас үүдэлтэй гэжээ. Гэхдээ тухайн улсын цөөн бус иргэд энэхүү тайлбарт эргэлзээтэй байж, маш өнгөцхөн хариулт өгсөн хэмээн үзжээ. 

Үнэн хэрэгтээ “замаас гарсан галт тэрэг - төмөр замын компани - төмөр замын систем - дэд бүтэц - АНУ-ын засгийн газар" гэсэн дарааллаар гүнзгий ажиглалт хийвэл нэгэн зүйлийг анзаарч болох юм. Тухайлбал, галт тэрэг замаас гарсан осол нь төмөр замын компани урт хугацааны турш зөвхөн ашиг орлогоо нэмэгдүүлэхийг бодож аюулгүй байдлын эрсдэл тасралтгүй хуримтлуулсантай шууд холбоотой. Энэ нь мөн Америкийн төмөр замын системийн "зөвхөн ашгийн төлөө" байдлын бодит тусгал бөгөөд улс орныхны хөгжлийн гүн давхаргад оршиж буй асуудлыг илчилж байна. 

Төмөр замын үндсэн чиг үүрэг нь “зангилаа дэд бүтцийн байгуулалт” биш харин “мөнгө олох багаж хэрэгсэл” хэмээн Америкийн том оврын ачаа тээврийн төмөр замын компаниуд үздэг. Иймд зардлаа хэмнэн, ашгаа нэмэгдүүлж, олсон ашиг орлогоосоо нэг хэсгийг өндөр албан тушаалтнуудын халаасанд хийх нь тэдний хамгаас анхаарч үздэг зүйл юм. Америкийн Охайо муж улсад замаасаа гарч осолдсон галт тэрэг нь Өмнөд Норфолк төмөр замын компанид харьяалагддаг. Америкийн хэвлэлийн мэдээлснээр, тус компани Конгресс болон замын хөдөлгөөний дүрэм боловсруулдаг засгийн газрын агентлагтай харьцаж, нэмэлт хурдны хязгаарлалт болон ECP тоормосны системийг суурилуулахыг эсэргүүцдэг бөгөөд  вагоны уртыг тасралтгүй нэмдэг байна. Мөн шалгах хугацааг багасгаж, галт тэрэгний тээврийн давтамжийг нэмэгдүүлэн, төмөр замын ажилтнуудыг эрс цөөлсөн байна. Үүний үр дүнд: 2022 онд компанийн орлого 12.7 тэрбум ам.долларт хүрч, 2021 онтой харьцуулахад 14 хувиар нэмэгдсэн аж. 

Бүх зүйл ашгийн төлөө байсан үед Америк дэд бүтцийн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг хэчнээн гаргасан ч эгэл иргэдэд үр өгөөжөө өгөхгүй. 2021 оны 11-р сард Байдены засгийн газар 1.2 их наяд ам долларын дэд бүтцийн бүтээн байгуулалтын хуулийн төслийг баталж, улсдаа зам, гүүр, боомт, нисэх онгоцны буудал зэрэг томоохон цар хүрээтэй бүтээн байгуулалт хийнэ гэж мэдэгдэж байсан. Гэхдээ хувийн ашгийг тэргүүнд тавьдаг тус оронд хуулийн төсөл батлах нь дэд бүтцийг хир зэрэг сайжруулж чадахад хүмүүс эргэлзээгүй байхын аргагүй юм.