Чао дуурь гэдэг нь Чаожөү нутгийн аялгаар дуулдаг орон нутгийн эртний дуурь юм. Хятад улс нутаг уужуу, газар газрын хэл аялга өөр өөр байдаг. Одоо Чаожөү нутгийн аялгаар ярьдаг залуус цөөрч, чао дуурьд суралцахад илүү хүндрэлтэй болжээ.
Жаран насыг дөхөж яваа Зэн Шюнь-ин багаасаа Чао дуурь дуулж суралцаж, одоо Хятадын үндэсний биет бус соёлын өв болох чао дуурийн өвлөн залгамжлагч болжээ.