Дэлхийн аялал жуулчлалын салбар түргэн сэргэж байна
2023-02-17 10:30:44
Share
Share this with Close
youtube WeChat

Хөгжлийг хурдан сэргээх хүчин бүхий аялал жуулчлалын салбарт түлхэц өгч, төрөл бүрийн сөрөг нөлөөг бууруулах зорилтоор НҮБ-ын Ерөнхий ассамблей жил бүрийн хоёрдугаар сарын 17-ныг “Аялал жуулчлалын салбарын сэргээх олон улсын өдөр" болгох шийдвэрийг санал нэгтэйгээр баталжээ.

Аялал жуулчлалын сэргэлт нь дэлхийн эдийн засгийн итгэлийг нэмэгдүүлэхэд тустай. Улс орнууд шинэ санаачлага, хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж, аялал жуулчлалын салбарын хөгжлийг урагш ахиулах ёстой. Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлийн дарга бөгөөд гүйцэтгэгч захирал Жулия Симпсон: "Хятадын жуулчид дэлхийн аялал жуулчлалын салбарын сэргэлтэд онцгой хувь нэмэр оруулж байна. Хойшид дэлхийн аялал жуулчлалын салбар хурдтай өсөн нэмэгдэх болно” гэж тэмдэглэжээ.

Аялал жуулчлалын салбар нь дэлхийн эдийн засгийн чухал салбарын нэг бөгөөд олон зуун сая иргэдэд орлогоо нэмэгдүүлэх боломж олгож, дэлхийн 10 хүн тутмаас 1 нь аялал жуулчлалтай хамаатай ажил төрөл эрэхэлж буйг НҮБ-ын веб сайтын нийтлэлд дурджээ. Зарим орнуудад аялал жуулчлалын салбарын орлого нь тухайн орны ДНБ-нд 20-оос дээш хувийг эзэлж байна. Аялал жуулчлалын салбар нь НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн үйл явцыг биелүүлэхэд чухал хөшүүрэг болж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш: “Хүн төрөлхтөн цэвэр цэмцгэр, тогтвортой хөгжих аялал жуулчлалын салбарыг хөрөнгө оруулан бүтээн байгуулж, тус салбарын эрчим хүчний зарцуулалтыг бууруулах хэрэгтэй. Аялал жуулчлалын салбар нь тохиромжтой хөдөлмөр эрхлэлтийн боломжийг бий болгож, бүтээсэн ашиг орлогоор тухайн орон, тухайн хороололд ашиг тус бүтээх хэрэгтэй” гэсэн байна.



\Уртнасан\