Хятад улс хэрэглээний зах зээлээ тэлэхээр чармайж байна
2023-02-17 10:31:42
Share
Share this with Close
youtube WeChat

Хэрэглээний чадавхи бол эдийн засгийн түвшнийг илэрхийлдэг гол зүйл. Цар тахлын дараах анхны цагаан сар Хятадад саяхан болж өнгөрлөө. Тухай үед агаарын зорчигч тээвэрлэлт, хурдны галт тэрэг бүхий л хүчин чадлаараа ажиллаж, хүмүүсийг хотоос хотод, жуулчны баазуудад тээвэрлэн давхиж, баяр амралтын өдрүүдийг ашиглаж хэрэглээг сэргээх бодлого хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч эхэлжээ.

Хэрэглээ өсөж байвал эдийн засаг эрч хүчээр дүүрэн байдаг. Хятадын билгийн улирлын цагаан сарын дараа ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, иргэдийн хэрэглээг өргөтгөх урт хугацааны механизм ажиллуулж, оршин суугчдыг тогтмол орлоготой болгож, хэрэгцээтэй зүйлээ зоригтой худалдан авдаг болгох хэрэгтэй гэжээ. Өдгөө хөгжлийн үндэс суурийг бэхжүүлэх, хөгжлийн хөдөлгөх хүчнийг бий болгох аль алинд нь иргэдийн худалдан авах чадвар чухал үүрэг гүйцэтгэж байна.

Ард иргэдийнхээ худалдан авах чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэглээний талон тараах зэрэг урамшууллын бодлого хэрэгжүүлэхийн зэрэгцээ хамгийн гол нь ажлын байраар хангахыг өргөтгөхөөр хичээж байна. Цар тахлаас болж хумигдаад байсан гуанз ресторан, жижиглэнгийн худалдаа, аялал жуулчлал зэрэг салбарын сэргэлтийг дорвитой дэмжих шаардлага тулгараад байгаа юм. Үүнээс гадна бас нэг чухал зүйл бол хэрэглээний таатай орчныг бүрдүүлж, хэрэглэгчдийн аюулгүй байдал эрх ашгийг сайтар хамгаалах хэрэгтэй байна. Хэрэглэгчид осол аваар үгүй, барааны чанарын баталгаатай, тав тухтай орчинд үйлчлүүлэх нь жижигхэн асуудал мэт боловч, хэрэг дээрээ хэрэглээний хүрээг тэлж, улмаар эдийн засгаа өсгөн, улс орны хөгжлийг хэвийн гольдролд оруулах том асуудал юм.

Өдгөө эрүүл хэрэглээ, ногоон хэрэглээ, соёл аялал жуулчлалын хэрэглээ, оюуны хэрэглээ зэрэг хэрэглээний шинэ төрлүүд идэвхижиж, эдийн засаг хөгжиж, зах зээл өргөжиж, хэрэглээ ч шат ахиж байна. Барааны чанарт анхаарч, үйлчилгээг сайжруулж, Хятадын хэмжээнд нэгдмэл, нээлттэй, өрсөлдөөнтэй зах зээлийн систем бий болгосон нөхцөлд зах зээлийг цаашид өргөжүүлж чадна гэж судлаачид үзэж байна.