Туркт 1 тэрбум ам.долларын яаралтай тусламж олгохыг уриалжээ
2023-02-17 10:20:56
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Туркт 1 тэрбум ам.долларын яаралтай тусламж олгон, газар хөдлөлтийн гамшигт хамгийн хүнд өртсөн 5.2 сая иргэдийг дэмжихийг НҮБ энэ сарын 16-нд олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриалжээ.

НҮБ-ын Хүмүүнлэгийн ажил  зохицуулах тэнхим мөн өдөр шуурхай хандивыг санаачлан эхлүүлжээ. Ирэх гурван сарын дотор хуримтлагдсан хөрөнгөөр Туркийн гамшигт хамгийн ихээр хэлмэгдсэн 5.2 сая иргэн, түүнчлэн олон тооны дүрвэгчдэд туслан дэмжих болно. Тус хөрөнгийг голдуу гамшигт өртсөн хүмүүсийг оруулах түр сууц, хүнс, эмчилгээ хийгээд шим тэжээлийн бүтээгдэхүүн, ундны ус, эрүүл мэндийн тоног төхөөрөмж, хэвийн байдлыг сэргээх анхан шатны ажил, нурангийг цэвэрлэх зэрэгт зарцуулна гэжээ.



\Уртнасан\