Хятадын эдийн засаг эрчимтэй сэргэж байна
2023-02-17 15:06:17
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын үйдвэрлэл, барааны эргэлт, хэрэглээний салбарт өсөлт үргэлжлэн нэмэгдэж, тус улсын эдийн засаг ерөнхийдөө хурдацтай сэргэх чиг хандлагатай болсныг саяхан нийтэлсэн эдийн засгийн тоо бүртгэлүүд харуулав.

Энэ сарын 16-нд сурвалжлагч Хятадын Иргэний агаарын тээврийн товчооны хэвлэлийн бага хурлаас мэдээлснээр, нэгдүгээр сард иргэний агаарын тээврийн компаниудын гүйцэтгэдэг ачаа тээвэрлэлт сэргэх хандлагатай болж, тээвэрлэсэн хэмжээ нь 7 тэрбум 390 сая тонн/км болсон нь ноднингийн мөн үеэс 13.9 хувиар өсчээ. Мөн тус салбарын зорчигч тээврийн цар хүрээ ч түргэн өргөжиж, давхардсан тоогоор 39 сая 775 мянган зорчигч аялсан нь ноднингийн мөн үеэс 34.8 хувиар нэмэгдсэн байна.

Бизнес худалдааны биг датагийн хяналтын тоо бүртгэлээс үзэхэд, 2023 оны хоёрдугаар сарын 1-14-ны хооронд Хятад улсын том дунд 36 хотуудын арилжаа худалдааны томоохон газрууд өдөр бүр давхардсан тоогоор дунджаар 96 мянган үйлчлүүлэгч хүлээн авсан нь ноднингийн мөн үеэс 42.3 хувиар өсчээ.

Хаврын баярын дараа шинэ сурлагын хугацаа эхэлснээр гэр ахуйн үйлчилгээний зах зээл эрчимжиж эхэлжээ. Олон газрын том чухал төслүүд ч түргэн хугацаанд ахиж, компаниуд үйлдвэрлэх чадамжаа нэмэгдүүлэхэд анхаарч, үйлдвэрлэх хурдаа түргэтгэж байна.



\Уртнасан\