Сансрын нисгэгч нар сэтгүүлчидтэй уулзав
2023-02-17 16:29:14
Share
Share this with Close
youtube WeChat

“Шэньжөү-14” хөлгийн сансрын нисгэгчдийн баг эх дэлхийдээ эргэж ирснээс хойш 75 хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 17-нд Хятадын Сансар судлалын төвөөс Бээжингийн сансар судлалын хүрээлэнд хэвлэлийн бага хурал хийлгэж, нислэгийн багийнхныг сэтгүүлчидтэй уулзууллаа.

“Шэньжөү-14” хөлгийн багийнхан сансрын станцаас буцаж ирснээсээ хойш хэвлэл мэдээллийнхнээр дамжуулан олон нийттэй анх удаагаа албан ёсоор уулзсан нь энэ юм.

Хэвлэлийн бага хурлын үеэр холбогдох мэргэжилтэн тус нислэгийн багийнхан буцаж ирсний дараа бие махбодийн хэвийн байдлаа сэргээсэн байдал хийгээд хойшдын төлөвлөлтийн тухай танилцуулав. Нислэгийн багийнхан эх дэлхийд хэвийн газардсанаас хойш тусгаарлан сэргээх, эмчлэн сувилж сэргээх, биеийн байдалд ажиглалт хийх гурван үе шатыг туулах ёстой юм. Эдүгээ сансрын нисгэгчид өмнөх хоёр үе шатаа амжилттай давжээ. Ерөнхийд нь авч үзвэл сансрын нисгэгчдийн сэтгэл санаа тогтвортой, хэвийн, хүндийн жин нь сансарт нисэхээс өмнөх түвшнийг тогтвортой хадгалж, булчингийн чадал, тэсвэр тэвчээр, биеийн хөдөлгөөнтэй үеийн уушгины чадамж нь сайжирч, урьдчилан таамагласан түвшинд хүрсэнээр биеийн сэргэлтэд нь бүх талын ажиглалт хийх шатанд оржээ.

Хэвлэлийн бага хурлын үеэр сансрын нисгэгчид сансрын станцад байсан үе хийгээд буцаж ирсний дараах байдлынхаа талаар сурвалжлагчийн сонирхсон асуултуудад хариулав.



\Уртнасан\