Ван И Б.Батцэцэгтэй уулзав
2023-02-18 16:33:22
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ сарын 17-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Гадаад харилцааны зөвлөлийн Тамгын газрын дарга Ван И Мюнхен хотноо аюулгүй байдлын бага хурлын үеэр Монгол Улсын гадаад харилцааны сайд Б. Батцэцэгтэй уулзав.

Ван И хэлэхдээ, Хятад, Монгол хоёр орон ойрын хөрш тул нягт харилцаатай байж, солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт уялдаатай хамтран ажиллах ёстой гэжээ. Б.Батцэцэг, шинэ онд Хятад улстай дээд зиндааны харилцан айлчлалаа хэвээр хадгалж, харилцан ашигтай хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ.