Хятадын хамгийн том ногоон эрчим хүчний устөрөгч үйлдвэрлэх төсөл хэрэгжиж эхлэв
2023-02-18 12:24:28
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан Синопек компанийн нийтэлсэн мэндээнээс үзвэл, Хятадын хамгийн том ногоон эрчим хүчний устөрөгчийн төсөл болох ӨМӨЗО-ны Ордос хотын Үшин хошууны салхи гэрлийн нэгдэл ногоон устөрөгчийн туршилтын төслийг албан ёсоор эхлүүлжээ.

Төсөл нь Ордос нутгийн нар, салхины эрчим хүчний арвин нөөцийг ашиглан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, устөрөгчийг шууд үйлдвэрлэдэг. Нүүрстөрөгчийн хий ялгаруулахгүйгээр сэргээгдэх эрчим хүчийг ашиглан үйлдвэрлэсэн ийм төрлийн устөрөгчийг ногоон устөрөгч гэж нэрлэдэг. Төсөл ашиглалтад орсны дараа жилд 30 мянган тонн ногоон устөрөгч үйлдвэрлэх боломжтой.

Синопек Нью Стар Өвөр Монголын ногоон устөрөгчийн шинэ эрчим хүчний ХХК-ийн гүйцэтгэх захирал Шү Жэндун хэлэхдээ, төслийн хүрээнд үйлдвэрлэсэн ногоон устөрөгч, ногоон хүчилтөрөгчийг хоолойгоор нүүрсийг гүн боловсруулах төсөл рүү зөөвөрлөж, одоо байгаа нүүрсийг устөрөгч болгон орлуулж, нүүрсний химийн бүтээгдэхүүний цэвэр, бага нүүрстөрөгчжилтийг дэмжих болно. Төсөл хэрэгжиж дууссаны дараа нүүрсхүчлийн хийн ялгарлыг жилд 1 сая 43 мянган  тонноор бууруулах боломжтой бөгөөд энэ нь 825 мянган мод тарьсантай тэнцэх юм гэжээ.

Одоогийн байдлаар Хятад улс дэлхийн хамгийн том устөрөгчийн үйлдвэрлэгч болсон ч ихэнхийг нь чулуужсан түлшнээс авдаг. “Устөрөгчийн эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлэх дунд, урт хугацааны төлөвлөгөө”-нд Хятад улсын сэргээгдэх эрчим хүчний устөрөгчийн үйлдвэрлэлийг 2025 он гэхэд жилд 100-200 мянган тоннд хүргэж, нүүрсхүчлийн хийн ялгарлыг 1-2 сая тонноор бууруулна гэж тусгасан байна.

Н.Пүрэвжав