Хятадын гигабит хэрэглэгчид 90 саяыг давжээ
2023-02-18 15:57:31
Share
Share this with Close
youtube WeChat

Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам саяхан Шямэнь хотод хоёр дахь ээлжийн гигабит хотуудыг тодрууллаа. Одоогийн байдлаар Хятад улсын хэмжээнд нийт 110 гигабит хот байгаа бөгөөд энэ нь аймгийн зэрэглэлийн нийт хотуудын гуравны нэг орчим хувийг эзэлж байна.

Гигабит хот гэдэг нь 5G сүлжээ болон гигабитийн оптик сүлжээний хамрах хүрээ 80 хувьд хүрсэн, 5G хэрэглэгчид 25 хувийг эзлэх бөгөөд 5 гигабит оптик сүлжээ болон 5G програмын хэрэгслээр хангагдсан хотыг нэрлэж байгаа болно.

Түүнчлэн гигабит хотуудад 5G сүлжээ нь бодит эдийн засагтай нягт уялдаж,  аж үйлдвэрлэл, усан боомт, уурхай, соёл аялал жуулчлал зэрэг салбарт дижитал өөрчлөлтийг хурдасгаж, уламжлалт үйлдвэрүүдийн сүлжээ, ухаалаг хөгжлийг идэвхжүүлж байна.

Одоогийн байдлаар Хятад улсын гигабит оптик сүлжээ нь 500 сая гаруй өрхийг хамрах хүчин чадалтай бөгөөд 5G суурь станцын тоо 2 сая 312 мянгад хүрчээ. Мөн Гигабит хотуудад 10000 хүн тутамд ногдох 5G суурь станцын тоо 22.2-д хүрч, 5G хэрэглэгчдийн дундаж эзлэх хувь 38.9 хувьд хүрсэн нь улсын дундаж төвшнөөс өндөр байна. 2022 оны эцэсийн байдлаар Хятад улсын гигабит хэрэглэгчид 90 саяыг, 5G хэрэглэгчид 561 саяыг давсан байна.