Хамтарсан тэнгисийн цэргийн сургуулилт болно
2023-02-19 16:33:01
Share
Share this with Close
youtube WeChat

БНХАУ, ОХУ, Өмнөд Африк гурван талын тохиролцсон нийтлэг ойлголтын дагуу 2-р сарын 20-27-ны өдрүүдэд гурван орны тэнгисийн цэргийн хүчин Өмнөд Африкийн Дурбанаас Ричардс булангийн зүүн хэсгийн тэнгисийн бүсэд хамтарсан тэнгисийн цэргийн 2 дахь сургуулилт хийнэ.

Хамтарсан сургуулилт нь "тэнгисийн тээвэр болон тэнгисийн эдийн засгийн үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах хамтарсан үйл ажиллагаа" сэдвийн хүрээнд зохиогдоно. Хятадын тал сургуулилтад Адены булан үүрэг гүйцэтгэж буй Хуайнань, Рижао, Хөхшил хөлөг онгоцыг томилон оролцуулж байна. Энэхүү хамтарсан сургуулилт нь БРИКС-ийн орнуудын батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааг цаашид ахиулж, оролцогч талуудын тэнгисийн аюулгүй байдлыг хамтран хамгаалах чадамжийг нэмэгдүүлэх зорилготой зохиогдож байна.