Африкийн асуудлаар Гутерриш үг хэлэв
2023-02-19 15:38:39
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ сарын 18-нд Этиоп улсын нийслэл Аддис-Абеба хотод болсон Африкийн холбооны дээд хэмжээний 36-р хурал дээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш үг хэлж, Африкийн бүхэл цогцот, энх тайван, хөгжлийг дэмжихээ илэрхийлэв.

Эдийн засгийн хувьд, Гутерриш Африк тивд илүү их санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг уриалав. Тэрээр хэлэхдээ, Африк тив дэлхийн санхүүгийн тогтолцооны үйл ажиллагаа доголдсон, шударга бус байдал зэрэг олон нөхцөл байдлаас болж хохирч байна гэжээ.

Уур амьсгалын хямралын талаар хэлэхдээ, цэвэр эрчим хүч рүү шилжихэд эрчим хүчний эх үүсвэр, хөгжлийн сорилтыг заавал шийдвэрлэх ёстой. Африкийн орнуудад батарейг хадгалах систем, эд анги, түүхий эдийг хамарсан технологи илүү шаардлагатай байна гэжээ.

Энх тайван, аюулгүй байдлын асуудлаар хэлэхдээ, НҮБ-ын үүрэг жил ирэх тусам ээдрээтэй болж, мөргөлдөөн, терроризм, аюулгүй байдлын асуудал улам бүр нэмэгдсээр байгааг онцлов. 

21-р зуун Африкийн зуун болно гэдэгт Гутерриш найдаж байгаагаа илэрхийлээд, НҮБ Африкийн улс орон бүртэй хамтран тус тивийн агуу их нөөц бололцоог нээхийн зэрэгцээ саад тотгорыг тууштай даван туулахад бэлэн байгаагаа тэрээр мөн илэрхийлжээ.