Олон сая хүнийг амь насны эрсдэлээс хамгаалав
2023-02-19 15:48:55
Share
Share this with Close
youtube WeChat

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Хятад улс ард түмнийхээ эрүүл мэндийг дээдлэн, цар тахалтай шуурхай тэмцэж,  халдвар хамгаалалтын  дэглэмд цаг тухайд нь зохицуулалт хийснээр ковидын халдвараас урьдчилан сэргийлэх, эдийн засаг, нийгмийн хөгжлийг баталгаажуулах талаар үр дүнтэй ажилласан юм. 

ДЭМБ-ын тооцоолсноор 2020, 2021 онуудад дэлхийн хэмжээнд ковидын халдварын шууд болон шууд бус шалтгаанаар нас барсан хүний нийт тоо 15 сая орчимд хүрчээ. Хятад улс хүн ам ихтэй улсын хувьд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг нэн тэргүүнд тавьж, олон сая хүнийг амь насны эрсдэлээс хамгаалж, тахлын эсрэг хүн төрөлхтний тэмцэлд ихээхэн хувь нэмэр оруулсан юм.