Хятад Америкийн харилцааны тухай танилцуулав
2023-02-20 10:30:28
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч 19-нд Хятад, Америкийн харилцааны нөхцөл байдлыг танилцуулав.

Америкийн талын хүсэлтээр ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Гадаад харилцааны зөвлөлийн Тамгын газрын дарга Ван И Мюнхений аюулгүй байдлын бага хуралд оролцох үеэрээ Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкентэй албан бус уулзалт хийжээ.

Агаарын бөмбөлгийн асуудлаар Ван И Хятад улсын хатуу чанга байр суурийг тодорхойлоод, “Америкийн үйлдэл бол тэр чигээрээ зэвсгийн хүчийг ашиглаж, олон улсын дүрэм журам, иргэний агаарын тээврийн конвенцыг илт зөрчиж байгаа хэрэг. Хятад улс үүнд дургүйцэж, эрс эсэргүүцэж байна. Америк бол жинхэнэ олон улсын хэмжээнд тагнуулын ажиллагаа хамгийн их хийдэг орон. Тэд Хятадын харьяа агаарт олон удаа нисэх хэрэгслүүдээ илгээсэн болохоор  өнөөдөр Хятадыг ийм тийм гэж хэлэх эрхгүй. Хэрэв Америк уг асуудлыг далимдуулан шуугиан дэгдээж, нөхцөл байдлыг хүндрүүлбэл Хятад улс эцэст нь тултал тэмцэх бөгөөд үүнээс болсон бүх үр дагаврыг Америк үүрэх болно” гэжээ.

Ван И онцлохдоо, “Украины асуудлаар Хятад улс зарчимд тулгуурлан, асуудлыг энх тайван яриа хэлцлээр зохицуулахад бүтээлч үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Хятад, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа нь эвсэлд үл нэгдэх, сөргөлдөхгүй, гуравдагч талд чиглэхгүй байх зарчим дээр тогтсон бие даасан  бүрэн эрхт улс орон хоорондын үйл хэрэг юм. Хятад, Оросын харилцааны талаар Америк хошуу дүрж, дарамт үзүүлэхийг бид хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Их гүрний хувьд Америк гал дээр тос нэмж, ашиг хайхын оронд хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэх арга ухаан хайх нь дээр” гэжээ.