Дипломатуудын тоог хязгаарлан толхилцсоор байна
2023-02-20 10:36:51
Share
Share this with Close
youtube WeChat

“Нидерландын засгийн газар тус улсад суугаа Оросын дипломат ажилтнуудын тоог хязгаарлахаа 18-нд мэдэгдсэн бөгөөд Амстердам дахь Оросын худалдааны төлөөлөгчийн газрыг хаах тушаал өгсөн” гэж Нидерландын ГХЯ-ны сайд Вопке Хоекстра энэ сарын 18-ны өдөр хэвлэлд ярилцлага өгөхдөө мэдэгдэв. Үүнтэй холбогдуулан Оросын ГХЯ мөн өдөр энэ үйлдлийн эсрэг "зохистой хариу авна" гэдгээ илэрхийлжээ. 

Нидерландын Гадаад хэргийн яам тэмдэглэхдээ, “Оросын дипломат ажилтнууд тагнуулын үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй. ОХУ бас Нидерландын дипломат ажилтнуудад виз олгохоос татгалзсан тул Нидерландын засгийн газар тус улсад суугаа Оросын дипломат ажилтнуудын тоог хязгаарлах шийдвэр гаргаж, Орост суугаа Нидерландын дипломат ажилтнуудын тооноос хэтрэхгүй байх ёстойг шаардсан. Үүний улмаас Оросын 10 орчим дипломат ажилтан ойрын хугацаанд Нидерландаас гарах болно” гэжээ.

Хоёрдугаар сарын 20-нд Санкт-Петербург дахь Нидерландын Ерөнхий консулын газрыг хаах боловч хоёр орны харилцаа холбооны сувгийг хадгалах үүднээс ОХУ-д суугаа Нидерландын Элчин сайдын яам нээлттэй хэвээр байх болно” гэж Нидерландын ГХЯ мөн мэдэгджээ. 

Нидерландын хэвлэл мэдээллийнхний мэдээлснээр, өнгөрсөн оны гуравдугаар сард  Нидерланд улс тагнуулын хэрэгт сэжиглэн Оросын 17 дипломат ажилтныг хөөсөн юм. Үүний хариуд ОХУ мөн Нидерландын 15 дипломат ажилтныг хөөжээ.