Украины хохирол бол барууныхны нарийн төлөвлөгөөтэй стратеги юм
2023-02-20 10:30:36
Share
Share this with Close
youtube WeChat

Украины дипломатч асан Сухаревская саяхан "Өнөөдрийн Орос" телевизийн веб сайтад бичсэн нийтлэлдээ, "Барууныхан Оросын эсрэг аль эртээс Украиныг ашиглаж ирсэн. Энэ бол тэдний маш нарийн төлөвлөсөн стратеги юм" гэжээ.

Тэрээр, "Орос-Украины мөргөлдөөн үүсээд бараг нэг жил боллоо. Америк болон түүний холбоотнууд өөрсдийн хувийн ашиг сонирхлынхоо төлөө тэмцсээр байна. Украин барууны орнуудаас хэдэн арван тэрбум ам долларын буцалтгүй тусламж, зэвсэг авсан. Украинд зэвсэг нийлүүлэхгүй бол Орос, Украины зөрчил аль эрт дуусна гэдгийг тэд хэнээс ч сайн мэднэ. Барууныхан одоогоос найман жилийн өмнө Украинд зэвсэг нийлүүлж эхэлсэн бөгөөд бусдыг хуурахын тулд Украинд өгсөн зэвсгүүдэд "сэргийлэлт хамгаалалтын чанартай", "алан хядлагын бус" гэх зэрэг шошго наадаг. Барууныхны төлөвлөсөн геополитикийн сөргөлдөөн Украины ард түмнийг амь насаар нь хохироосоор байгаа нь харамсалтай. Ямартай ч Украины цэргийн хүчийг бэхжүүлэх, Орос, Украины хооронд цэргийн иж бүрэн сөргөлдөөнд цаг хожих зорилгоор 2014 онд Герман, Франц зэрэг орон "Минскийн хэлэлцээр"-ийн тухай хэлэлцээг дэмжсэн гэж Германы Канцлер асан Ангела Меркель, Францын Ерөнхийлөгч асан Франсуа Олланд нар хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлж байсан юм" гэжээ.