"Умардын урсгал" хоолойн дэлбэрэлтийг шалгах ёстой
2023-02-20 20:32:13
Share
Share this with Close
youtube WeChat

2-р сарын 20-нд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн ээлжит бага хурлын үеэр хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбин хэлэхдээ, "Умардын урсгал" хийн хоолойн дэлбэрэлтийн хэргийн нарийн шалгахыг олон улсын хамтын нийгэмлэг шаардах ёстой гэжээ.

Эх сурвалжаас үзвэл, Америкийн сэтгүүлч Дуганы нэрээ нууцалсан цэргийн ирүүлсэн цахим шууданд тэмдэглэхдээ, өнгөрсөн оны зургадугаар сард болсон НАТО-гийн "Балтийн ажиллагаа-2022" цэргийн сургуулилалтын үеэр Америкийн далайн гүний шумбагчдын баг зургаан цагийн турш шумбах үүрэг гүйцэтгэж байсан гэжээ. АНУ-ын Колумбын их сургуулийн профессор Жеффри Сакс "Умардын урсгал"-ын хоолойг дэлбэлэх зорилго, арга хэрэгсэлтэй цорын ганц улс бол АНУ юм гэсэн бол Францын Батлан хамгаалах яамны Дотоод хэргийн яамны зөвлөх асан Алан Корвез хэлэхдээ, улс төр, эдийн засгийн үүднээс авч үзвэл энэ үйл явдлаас хамгийн их ашиг хүртэгч нь АНУ юм гэжээ. Ван Вэньбин үүнтэй холбогдуулан хэлэхдээ, "Умардын урсгал" хоолой нь Европын эрчим хүчний амин сүнс гэгддэг байсан бөгөөд дэлбэрэлт нь дэлхийн эрчим хүчний зах зээл, экологийн орчинд сөргөөр нөлөөлж, Европыг хэрхэн өвлийг давах айдаст автуулж байна гэжээ.

Н.Пүрэвжав