Америкийн "Бөмбөлөг улс төрийн шоу"
2023-02-20 09:47:48
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан АНУ-ын удирдагч Цагаан ордонд үг хэлэхдээ, хамгийн сүүлд буудсан гурван объект нь Хятадтай холбоотой гэсэн ямар ч шинж тэмдэг алга, АНУ Хятадтай харилцаагаа үргэлжлүүлж, шинэ хүйтэн дайн үүсгэхийг оролдохгүй гэж мэдэгдэв. Тэрээр мөн мэдэгдэхдээ, Хятадын "тэрхүү бөмбөгөлг"-ийг буудан унагасандаа уучлалт гуйхгүй гэжээ.

Хятадын тал давагдашгүй хүчин зүйлийн улмаас Хятадын иргэний нисэгчгүй агаарын бөмбөглөг АНУ-ын агаарын орон зайд төөрч нэвтэрсэн нь огт санамсаргүй үйлдэл гэж удаа дараа мэдэгдсэн. АНУ-ын хэд хэдэн албаны хүмүүс ч Хятадын агаарын бөмбөлөг АНУ-ын ажилтнууд болон аюулгүй байдалд ямар ч аюул занал учруулахгүй гэж мэдэгдэж байв. Гэсэн хэдий ч Вашингтон дахь туйлширсан намуудын улс төрийн уур амьсгалд энэ энгийн осол, хэрэг явдал ээдрээтэй болж, "агаарын довтолгооноос хамгаалах буугаар шумуул харвах" улс төрийн үзүүлбэр болон хувирав.

Уг нь олон улсын ерөнхий эрх зүйн дүрмийн дагуу давагдашгүй хүчин зүйл, гамшиг, ослоос зайлсхийх гэсэн гурван нөхцөл байдлын аль нэг нь тухайн улсын нисгэгчгүй нисэх онгоц өөр улсын агаарын орон зайд зөвшөөрөлгүй нэвтэрсэн тохиолдолд хууль бус үйлдлээс чөлөөлөгддөг. "Олон улсын иргэний нисэхийн конвенц /Чикагогийн конвенц/" болон АНУ-ын Холбооны нисэхийн газар зэрэг дотоодын хууль тогтоомж, удирдамжид иргэний нисгэгчгүй агаарын хөлгүүд үндэсний халдашгүй дархан эрх эдэлдэггүй ч хувийн өмч нь халдашгүй хэвээр байна гэж заасан байдаг. Олон улсын практикт тухайн улсын агаарын орон зайд төөрсөн иргэний агаарын хөлгийг ихэвчлэн анхааруулах, хөөх, дагалдан нисэх, албадан буулгах зэрэг арга хэмжээг авч, дипломат шугамаар асуудлыг тайван замаар шийдвэрлэдэг.

Олон улсын эрх зүйн хэм хэмжээ, олон улсын практикээс үл хамааран АНУ хэт их хариу үйлдэл үзүүлсэн, тэр ч байтугай ширүүн байсан нь харагдаж байна. Хэдийгээр АНУ-д зарим хүмүүс жүжиглэх боломжгүй болсон ч уучлалт гуйхаас татгалзаж байна. Энэ бүхэн нь АНУ-ын дотоодод нам  бүлгийн тэмцэл хурцдаж, улстөрчдийн мөргөлдөөнийг өөр тийш нь чиглүүлэх гэсэн оролдлого юм.

Хятадын албаныхны мэдээлснээр, өнгөрсөн оны тавдугаар сараас хойш АНУ эх орондоо дэлхийн өнцөг булан бүрт өндөр уулын агаарын бөмбөлөг хөөргөж, Хятадын агаарын хилээр 10-аас доошгүй удаа хууль бусаар нэвтэрсэн байна. Яагаад АНУ энэ талаар нэг ч үг хэлэлгүй, давагдашгүй хүчин зүйлийн улмаас АНУ-ын агаарын орон зайд нэвтэрсэн Хятадын иргэний агаарын бөмбөлөгт хэт эмзэг хандсан юм бэ? Энэ бол Америкийн нийтлэг давхар стандартын жишээ юм.

Нэмж дурдахад, АНУ-ын "агаарын довтолгооноос хамгаалах буугаар шумуулыг буудах" үйлдэл нь өөрийгөө чухалчилдаг тулааны чанарыг харуулж байна. Америк улс тунхагласнаасаа хойш 240 жилийн хугацаанд АНУ ердөө 16 жил дайн хийгээгүй, тоо томшгүй олон хүмүүнлэгийн эмгэнэлт явдал гарсан. АНУ-ын нийт цэргийн зардал дэлхийд нэгдүгээрт ордог нь удаах есөн орны цэргийн нийт зардалтай тэнцэнэ. Өчүүхэн төдий л санал зөрөлдөөндөө хүч хэрэглэдэг АНУ бол дэлхийн эмх замбараагүй байдлын хамгийн том эх үүсвэр юм.

Эхлээд АНУ-ын зарим хүмүүс нисгэгчгүй агаарын бөмбөлөгийг ашиглан Хятадаас мөнгө нэхэж, өөрсдөдөө ашиг олохыг хүсэж буруу тооцоо хийсэн байна. Хятадын хандлага маш тодорхой байдаг: Хятад, Америкийн хоорондын асуудал гарах нь тийм ч аймшигтай биш, гол зүйл бол асуудлыг зөв зохицуулах чин сэтгэл, чадвар байгаа эсэх явдал юм. Хэрэв Америкийн тал "улс төрийн бөмбөлөг шоу"-аа зогсоохыг хүсэж байгаа бол үнэн сэтгэлээсээ хандаж, дотоод улс төрийн хэрэгцээ шаардлагаас болж инээдтэй зүйл хийхээ зогсоож, "тэнэмэл бөмбөлөг"-өөс болж Хятад, Америкийн харилцааг сатааруулахгүй байхыг хүсэж байна.

Н.Пүрэвжав