Нидерландын тамирчин Болл дэлхийн дээд амжилтыг шинэтгэлээ
2023-02-20 16:23:40
Share
Share this with Close
youtube WeChat

Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос мэдээлснээр, тухайн нутгийн цагаар энэ сарын 19-ний өдөр Нидерландын Апелдорн хотод болсон хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээнд Нидерландын эмэгтэй тамирчин Болл 41 жил шахам шинэчлэгдээгүй байсан 400 метрийн заалны гүйлтийн дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ.

Мөн өдрийн тэмцээнд энэ долоо хоногт 23 нас хүрч буй Болл 49.26 секундийн амжилтаар Чехословакийн тамирчин Кратохвиловагийн 1982 оны гуравдугаар сарын 7-нд тогтоосон 49.59 секундийн дэлхийн дээд амжилтыг шинэтгэжээ.

Өнгөрсөн оны Европын хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээнд Болл эмэгтэйчүүдийн 400 метр, 400 метрийн саадтай гүйлт, 4x400 метрийн буухиа гүйлтийн гурван төрөлд аваргалсан юм.