Шян Шян панда маргааш эх орондоо буцаж ирнэ
2023-02-20 11:01:00
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад, Японы холбогдох хэлэлцээрийн дагуу, Токио хотын амьтны хүрээлэнд таван жил гаруй амьдарсан Шян Шян гэх нэртэй панда хоёрдугаар сарын 21-нд Хятад руу буцах аяндаа гарах юм. Энэ сарын 19-ний өдөр Шян Шяний хувьд амьтны хүрээлэнд жуулчидтай уулзах сүүлчийн өдөр байж, Япончууд амьтны хүрээлэнд хүрэлцэн ирж, Шян Шянтай салах ёс гүйцэтгэн, сайн сайхны ерөөл дэвшүүлж байв.

Амьтны хүрээлэнгийнхний танилцуулснаар, хорио цээрийн дэглэмд орсноос хойших сүүлийн нэг сар гаруйн хугацаанд Шян Шянтай нэг өдөрт уулзах хүний тоог 2600-аар хязгаарласан байна. Энэ сарын 19-нд зочлох хүсэлт гаргагчид олон байсан тул сугалаанд ердөө 1/70 орчим хүн байсан хэдий ч сугалаанд хожоогүй япончууд мөн өдөр амьтны хүрээлэнд иржээ. "Шян Шянтай уулзаж чадахгүй ч гэсэн өөрийн хайр хүндэтгэл, сайн сайхны ерөөлөө илэрхийлэхийг хүсэж байна” гэж тэд хэлж байлаа.

Холбогдох төлөвлөгөөний дагуу Шян Шян энэ сарын 21-нд эх орондоо буцаж, түүний эцэг эх, ихэр хоёр дүү нь үргэлжлүүлэн Японы амьтны хүрээлэнд үлдэх юм.