"АНУ-ын ноёрхол, дээрэнгүй үзэл ба түүний хор хөнөөл" тайлан гаргалаа
2023-02-20 16:30:23
Share
Share this with Close
youtube WeChat

"АНУ-ын ноёрхол, дээрэнгүй үзэл ба түүний хор хөнөөл" тайланг өнөөдөр нийтэллээ. Бодит баримтуудаар дамжуулан улс төр, цэрэг арми, эдийн засаг, санхүү, технологи, соёл зэрэг олон салбар дахь Америкийн олон бузар үйлдлүүдийг дэлгэж, тус улсын хийсэн, үйлдсэн бүхэн нь дэлхийн энх тайван, тогтвортой байдал, улс орнуудын ард түмний сайн сайхан амьдралд хэр ноцтой хохирол учруулж байгааг олон улсын хамтын нийгэмлэгт тодорхойлжээ.

Тайланд, “АНУ дэлхийн хоёр удаагийн том дайн, хүйтэн дайныг туулж дэлхийн номер нэг гүрэн болсныхоо дараа улам бүр цаашилж, бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс бүдүүлгээр оролцож, хорлон сүйтгэх ажиллагаа явуулж, байнга дайн дэгдээн, олон улсын хамтын нийгэмлэгт ноцтой хохирол учруулж байна”. АНУ урт хугацаанд ардчилал, хүний эрх гэгчийг ашиглан бусад улс орон, олон улсын дэг журмыг хувийн ашиг сонирхол, улс төрийн тогтолцооны дагуу бүрдүүлэхийг оролдсоор ирсэн. Тус орон бусад орны технологи, эдийн засгийн хөгжлийг хязгаарлахын тулд дээд технологийн салбарт монопол, хориг хязгаар тавьсаар ирсэн гэжээ.