Экологи, байгаль орчны асуудлаар 2900 шахам хүнд хариуцлага тооцжээ
2023-02-21 10:48:49
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ сарын 20-ны өдөр, Хятад улсын зургаан муж, төвийн хоёр аж ахуйн нэгж экологи, байгаль орчныг хамгаалалтыг хянан шалгах ажлын хэсгээс шилжүүлсэн асуудлыг шийдвэрлэсэн тухайгаа олон нийтэд мэдээлжээ.

Одоогоор Хятадын Төв засгийн газрын экологи, байгаль орчны хамгаалалтын хоёрдугаар ээлжийн эхний бүлэг шалгалтад хамрагдсан 26 муж, төвийн зургаан аж ахуйн нэгжийн 2879 хүнд хариуцлага тооцоод байна.

2020 оны тавдугаар сараас 2022 оны зургадугаар сарын хооронд Хятадын Төв засгийн газрын экологи, байгаль орчныг хамгаалалтын ажилд хяналт шалгалт хийх ажлын хэсгийн хоёрдугаар ээлжийн шалгалт 31 муж (өөртөө засах орон, төв засгийн шууд харьяа хот), Шиньжяны үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын корпус, төвийн зургаан аж ахуйн нэгжид оршиж буй асуудлаар санал, дүгнэлт гаргаж, хариуцлагын 158 асуудлыг хүлээлгэн өгчээ.

Одоогоор Хэбэй, Жянсү, ӨМӨЗО, Төвөд, ШУӨЗО зэрэг таван муж (ӨЗО) болон Шиньжяны үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын корпуст явагдсан хоёр дахь ээлжийн зургаа дахь удаагийн шалгалтаар илрүүлсэн хариуцлагын асуудлыг шийдвэрлэж байгаа аж.