Жо Байден Украинд гэнэтийн айлчлал хийв
2023-02-21 10:45:00
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын нийслэл Вашингтонд дайныг эсэргүүцсэн томоохон жагсаал цуглаан болж байхад Ерөнхийлөгч Ж.Байден энэ сарын 20-ны өдөр Украины нийслэл Киевт гэнэтийн айлчлал хийж, тус орны Ерөнхийлөгч В. Зеленскийтэй уулзан, 500 сая ам долларын цэргийн тусламж үзүүлэхээ зарлав.

Украины Үндэсний мэдээлэх агентлагийн мэдээлснээр, Байден мөн өдөр Зеленскийтэй уулзсаныхаа дараа хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурал дээр "АНУ болон түүний барууны холбоотнууд Украинд 700 танк, олон мянган хуягт тэрэг, 1000 гаруй их буу, 2 сая гаруй сум, алсын тусгалттай 50 гаруй хүнд зэвсэг, усан онгоцны эсрэг болон агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах зэвсэг, техник хэрэгсэл өгнө" хэмээн мэдэгджээ. Цагаан ордны хэвлэлийнхний мэдээлснээр, цэргийн тусламжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ойрын хэдэн хоногт зарлах юм байна.

“Украины нутаг дэвсгэрийг бүрэн сэргээж, Украины аюулгүй байдлын баталгаанд гарын үсэг зурснаар Орос, Украины мөргөлдөөн дуусах ёстой” гэж Зеленский хамтарсан хэвлэлийн бага хурал дээр хэлэв. 

Сүүлийн үеийн санал асуулгын дүнгээс харахад, Украинд зэр зэвсэг нийлүүлэх, эдийн засгийн шууд тусламж үзүүлэхийг дэмжихгүй байгаа америкчуудын тоо нэмэгдсээр байна. Энэ сарын 19-нд тус оронд дайны эсрэг олон мянган хүн Вашингтон хот дахь Линкольны дурсгалын ордны өмнө жагссан нь Иракийн дайнаас хойш АНУ-д болсон дайны эсрэг томоохон жагсаал цуглаан байж магадгүйг зохион байгуулагчид нь хэлж байна. Жагсагчид Орос, Украины мөргөлдөөнийг өдөөхөө больж, хоёр талын энхийн хэлэлцээг дэмжихийг АНУ-аас шаарджээ.