Ашиг тусынхаа төлөө хийн хоолойг сүйтгэсэн гэв
2023-02-21 10:37:34
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан Америкийн улс төр судлаач Даниел Патрик Уэлч Ираны англи хэлний мэдээллийн телевизэд өгсөн ярилцлагадаа, "Умардын урсгал" хийн хоолойд хийсэн халдлага бол байгаль орчинд халдсан терроризмын хамгийн ноцтой үйлдлийн нэг юм. Харин АНУ, Герман болон Европын орнуудыг АНУ-тай холбож, Оросын эсрэг бүлэглэлд хэвээр үлдэхийн төлөө "Умардын урсгал" хийн хоолойг сүйтгэж байгаа юм” гэжээ.

Уэлч хэлэхдээ, "Умардын урсгал" хийн хоолой дэлбэрсний дараахан Америк тэргүүтэй барууны орнууд энэ нь Оросын үйлдэл гэж ямар ч нотлох баримтгүйгээр буруутгаж байсан. Гэхдээ зарим нарийн ширийн зүйл аажмаар ил болсны дараа барууны орнууд хамтдаа дуугүй болсон юм” гэжээ.

“Одоогийн байдлаар, АНУ энэ удаагийн мөргөлдөөнд 100 гаруй тэрбум ам доллар зарцуулаад байна. АНУ "Умардын урсгал" хийн хоолойг сүйтгэж байгаа нь Германы эдийн засгийг хязгаарлаж, европчуудыг өөртэй нь нэг байр суурьтай байхыг зорьж буйг Европчууд сэрж мэдэх ёстой” гэж Уэлч онцолжээ.