Мэргэжлийн түвшний хамтын ажиллагааг Иран чухалчилсаар байна гэв
2023-02-21 10:45:39
Share
Share this with Close
youtube WeChat

Ираны ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Канани энэ сарын 20-ны өдрийн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, "Иран Олон улсын атомын эрчим хүчний агентлагтай мэргэжлийн түвшний хамтын ажиллагааг чухалчлан үзэж, цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх гэрээ болон тус агентлагийн иж бүрэн баталгаа, хяналтын хэлэлцээрийг биелүүлэхийн төлөө ажилласаар байна" гэжээ. 

Мөн өдөр Канани "Иран улс 84 хувийн баяжуулсан уран үйлдвэрлэсэн" гэх Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн мэдээнээс иш татан "ОУАЭХА Ираны цөмийн үйл ажиллагааны асуудлаар гишүүн орнуудтай мэргэжлийн хүрээнд хамтран ажиллана гэдэгт Иран найдаж байна. ОУАЭА-ийн төлөөлөгчдийн Иранд айлчлах маршрутыг хоёр тал төлөвлөсөн" гэжээ.

Блүүмберг агентлаг өмнө нь "Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн байцаагчид Ираны цөмийн байгууламжаас 84 хувийн баяжуулсан уран илрүүлсэн нь зэвсгийн чанартай баяжуулалтаас арай доогуур үзүүлэлт" гэж мэдээлж байсан юм. Ираны Атомын эрчим хүчний байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Камалванди энэ сарын 19-ний орой үүнд холбогдуулж "Иран хэзээ ч 60 хувиас илүү их хэмжээгээр баяжуулсан уран үйлдвэрлэж байгаагүй" гэжээ.