Бид илүү үзэсгэлэнтэй дэлхийг хамтаар бүтээн байгуулна
2023-02-21 20:27:08
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбин энэ сарын 21-ний өдөр болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятад улс цаашид бусад улс оронтой эв санаа нэгтэй хамтран ажиллаж, ногоон хөгжлийн нийтлэг ойлголтыг улам гүнзгийрүүлэхийн зэрэгцээ илүү цэвэр, илүү үзэсгэлэнтэй дэлхийг бүтээн байгуулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын хүчнийг улам төрөлдөржүүлнэ гэжээ.

Экологи, байгаль орчны яам саяхан Хятад улсын 2022 онд экологийн орчны чанарыг сайжруулах зорилт амжилттай хэрэгжсэн тухай танилцуулсан байна.  Энэ талаар Ван Вэнбинь хэлэхдээ:

 "Сүүлийн 10 жилийн хугацаанд Хятад улс цэлмэг тэнгэр, цэнгэг ус, ариун хөрсийг хамгаалахын тулд шуурхай ажилласан. Ногоон хөгжил дэлхийн чиг хандлага болж байна.  2000 оноос хойш дэлхийн хэмжээнд шинээр нэмэгдсэн цэцэрлэгжүүлэлтийн дөрөвний нэг орчим хувь нь Хятад улсад хэрэгжсэн.  Ногоон хөгжлийн замаар тууштай явж байгаа Хятад улс дэлхийн экологийн орчныг сайжруулах, цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд чухал хувь нэмэр оруулсан гэж хэлж болно" гэжээ.