2022 онд Оросын эдийн засаг 2.1 хувиар хумигдав
2023-02-21 16:27:31
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ сарын 20-нд ОХУ-ын Статистикийн үндэсний газраас гаргасан урьдчилсан тоо баримтаас үзвэл, 2022 онд Оросын ДНБ 2.1%-иар буурчээ.

Өнгөрсөн онд ОХУ-ын бөөний болон жижиглэнгийн худалдаа, үйлдвэрлэл, тээврийн салбар огцом буурсан бол уул уурхай, хөдөө аж ахуй, барилгын салбар өсөлттэй байгааг статистик мэдээнд харуулжээ.

Барууны орнуудын хориг арга хэмжээнд тулгарсан хэдий ч Оросын эдийн засаг эерэг хандлагаа барьж, эдийн засгийн үзүүлэлт нь төсөөллөөс илүү сайн байна гэж шинжээчид үзжээ. ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яам өмнө нь 2022 онд Оросын эдийн засаг 2.9 хувиар буурна гэж төсөөлж байсан юм.

Оросын төв банк 20-ны өдөр 2023 оны эдийн засгийн төсөөллөө шинэчилсэн бөгөөд Оросын эдийн засаг энэ онд 1%-иар хумигдаж 1%-иар өсөх боломжтой гэсэн бол 2023 онд Оросын эдийн засаг 0.8 хувиар буурна хэмээн Эдийн засгийн хөгжлийн яам  нь төсөөлжээ.