Грекийн эрдэмтдэд хариу захидал бичжээ
2023-02-21 10:14:00
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпин саяхан Афины их сургуулийн профессор Вилвидакис болон Грекийн эрдэмтдэд хариу захидал бичиж, Хятад Грекийн соёлыг харилцан судлах төв байгуулагдсанд баяр хүргэжээ. 

Ши Жиньпин, Хятад Грек хоёр улс өнө эртний өв соёлтой улс орон юм. Одоогоос 2000 гаруй жилийн өмнө Хятад, Грек гэсэн хоёр том соёл иргэншил Евроазийн эх газрын хоёр захад өрнүүн хөгжиж, хүн төрөлхтний соёлын хувьсалд үндсэн хувь нэмэр оруулсан билээ. Одоо хоёр орон Хятад Грекийн соёл иргэншлийн харилцан судлах төвийг байгуулж, Хятад Грекийн соёлын солилцоо, олон улсын соёлын хөгжлийг ахиулах үүрэг хүлээсэн нь ихээхэн ач холбогдолтой юм.

Ши Жиньпин 2019 онд Грект төрийн айлчлал хийх үеэр соёлын солилцоо, туршлага судлахыг дэмжиж байгаагаа Грекийн удирдагчийн хамт мэдэгдсэн юм. Айлчлалын дараа хоёр тал удирдагчдын тохиролцоог идэвхитэй хэрэгжүүлж, Хятад Грекийн соёлыг харилцан суралцах төвийг байгуулж эхэлжээ. Саяхан Афины их сургуулийн профессор Вилвидакис нарын Грекийн таван эрдэмтэн Ши Жиньпин даргад захидал бичиж, түүний санаачлан дэвшүүлсэн соёл иргэншлийн үзэл баримтлалыг өндрөөр үнэлж, Хятад Грекийн соёлын харилцан судлах төвийн бэлтгэл ажил, хөгжлийн төлөвлөгөөг танилцуулжээ. Энэ сарын 20-нд Афины их сургуульд Хятад Грекийн соёл иргэншлийн харилцан судлах төвийг албан ёсоор нээсэн юм.