2000 оноос эхлэн хэл, соёлын олон янз байдлыг дэмжин, олон төрлийн хэлийг хөгжүүлэх зорилгоор жил бүрийн хоёрдугаар сарын 21-ний өдрийг Олон улсын эх хэлний өдөр болгон тэмдэглэхээр 1999 оны 11-р сард ЮНЕСКО зарлажээ.
ЮНЕСКО-гоос Олон улсын эх хэлний өдрийг тэмдэглэхийн зорилго бол дэлхийн бүх үндэстний эх хэлний соёлын өнөөгийн байдлыг хүмүүст ойлгуулж, хэл, соёлын олон ургалчтай хөгжлийг дэмжих явдал юм. Сарантуяа