Туркт дахин газар хөдлөв
2023-02-21 10:32:12
Share
Share this with Close
youtube WeChat

"Туркийн өмнөд нутгийн Хатай мужид хоёрдугаар сарын 20-ны өдөр олон удаа газар хөдөлж, одоогоор 3 хүн нас барж, 213 хүн бэртэж гэмтсэн” тухай тус орны Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу мэдэгджээ.

Туркийн Гамшгаас сэргийлэх, онцгой байдлыг зохицуулах үндэсний газраас энэ сарын 20-ны өдөр мэдээлснээр, тухайн нутгийн цагаар 20 цаг 04 минутад Хатай мужийн Дэвне дүүрэгт 6.4 баллын хүчтэй газар хөдөлсөн бол, газар хөдлөлтийн голомт нь газрын гадаргаас 16.7 километрийн гүнд байв. 20 цаг 07 минутад тус мужийн Саманда дүүрэгт дахин 5.8 баллын хүчтэй газар хөдөлж, дараа нь бас 27 удаагийн чичирхийлэл үүсжээ.

Туркийн NTV телевиз газар хөдлөлтийн газар дээр нь байсан хүний үгнээс иш татаж тэмдэглэснээр, хоёр долоо хоногийн өмнө Туркийн өмнөд нутагт болсон хүчтэй газар хөдлөлтөд эвдэрсэн зарим барилгууд нурснаар орон нутгийн иргэд газар хөдлөлтийн дараа гудамжинд гарахаас өөр аргагүйд хүрчээ. “Аврах багийнхан барилгын эвдрэл, хохирогчдын талаар судалж байна” гэж Туркийн дэд ерөнхийлөгч Фуат Октай хэлжээ.