Хятад, Оросын стратегийн аюулгүйн зөвшилцлийн механизмын ахлагч тал уулзжээ
2023-02-22 09:39:46
Share
Share this with Close
youtube WeChat

2023 оны хоёрдугаар сарын 21-нд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Гадаад харилцааны зөвлөлийн Тамгын газрын дарга Ван И Москвад ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Платонович Патрушевтой уулзжээ. 

Хоёр тал олон улсын стратегийн өнөөгийн нөхцөл байдлыг авч хэлэлцээд, олон талт үзлийг хамгаалж, нэг талт дээрэнгүй үзлийг эсэргүүцэн, олон улсын харилцааны ардчилал, дэлхийн олон туйлт хөгжлийг ахиулахаа илэрхийлжээ. 

Түүнчлэн олон улсын механизмын хүрээн дэх хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлж, глобал засаглалыг боловсронгуй болгоход улам их үүрэг гүйцэтгэхээр санал нэгдсэн байна. Мөн Ази, Номхон далайн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг тууштай хамгаалж, хүйтэн дайны сэтгэхүй, фракцаар хуваагдан сөргөлдөхийг эсэргүүцнэ гэжээ. 

Хоёр талаар Украины асуудлаар бас санал солилцсон байна.