НАТО бол Украинд зэвсэг нийлүүлэгч гол эх үүсвэр
2023-02-22 20:15:06
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбин энэ сарын 22-ны өдөр ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, Америк зэрэг НАТО-гийн орнууд бол Украины дайнд зэвсэг нийлүүлэгч хамгийн том эх үүсвэр атлаа Хятад улсыг Орост зэвсэг нийлүүлж магадгүй гэсэн мэдээлэл цацсаар байна. Тэд иймэрхүү заль мэхийг Украины хямрал гарахаас өмнө хэрэглэж байсан нь аль хэдийн тодорхой болсон юм гэжээ.

Ван Вэньбинь хэлэхдээ, Украины асуудлаар Хятад улс энх тайвны талд зогссоор ирсэн бөгөөд Ши Жиньпин даргын дэвшүүлсэн үзэл ойлголтыг чанд мөрдөж, шударга байр суурь баримтлан, энхийн хэлэлцээг идэвхтэй дэмжиж ирсэн гэжээ.

НАТО өөрийгөө бүс нутгийн батлан хамгаалах эвсэл хэмээн зарлаж байгаа мөртлөө нөгөө талаар холбогдох талуудын аюулгүй байдлын асуудлыг үл тоомсорлож, уламжлалт хамгаалалтын бүс рүү байнга нэвтрэн, мөргөлдөөнийг улам хурцдуулж байна гэж тэрээр мөн хэллээ.