Алдаагаа засахыг Америкаас хүсэв
2023-02-22 21:03:29
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбин энэ сарын 22-ны өдөр ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Антони  Блинкений худал мэдэгдлийг шүүмжлэхийн зэрэгцээ Америк чин сэтгэлээр алдаагаа засч, агаарын бөмбөлгийн асуудлын улмаас хоёр орны харилцаанд учруулсан хохирлыг зэв зүйтэй шийдвэрлэхийг уриалав.

Мэдээллийн дагуу, хэдхэн хоногийн өмнө Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен твиттер хуудсандаа Хятадын агаарын бөмбөлгийн асуудлыг буруушаасан бөгөөд уг бөмбөлөг нь Америкийн бүрэн эрхэд халдаж, олон улсын хуулийг зөрчсөн хэмээн хэвлэлд ярилцлага өгөхдөө дахин мэдэгдсэн аж.